Соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа

Соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа

Соёл, хүмүүнлэгийн харилцаа

Соёл, хүмүүнлэгийн харилцааны салбарын Казахстан, Монгол улс хооронд 10 гаруй хэлэлцээрт гарын үсэг зурагдсан байдаг.

Засгийн газар хоорондын боловсролын салбарын гэрээ хэлэлцээрийн дагуу жил болгон хоёр улсын их, дээд сургуулиуд хооронд оюутан солилцооны хөтөлбөр хэрэгждэг (2014 онд 8, 2015 онд 15, 2016 онд 6 Монгол улсын иргэд казахстаны их, дээд сургуулийн тэтгэлэгт хамрагдсан).

БНКазУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр 2008 оноос эхлэн «Наурыз»-ын баярыг тэмдэглэх арга хэмжээ зохиогддог ба үүнд Монгол улсын Ерөнхийлөгч оролцдог.

2009 оны 6-р сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод Монголын казахуудын І Хуралдаан зохиогдсон.

2010 оны 11-р сарын 11-13-ны өдрүүдэд Астана хотод Монголын соёлын өдөр зохиогдсон.

2013 оны 7-р сарын 2-6-нд Улаанбаатар хотод Монголын казахуудын ІІІ бага хурал зохиогдож, үүний хүрээнд Монгол улсад байгаа казах үндэстний төлөөлөгчдийн ахуй амьдралын тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн «Дугуй ширээний» уулзалт болон концерт зохион байгуулагдсан.

Хоёр улсын Исламын шашины байгууллагууд хоорондын холбоо хөгжиж байна. Казахстаны Ислам шашинтны нийгэмлэг болон Монголын Исламын шашинтны холбоо хооронд Хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулагдсан ба БНКазУ-ад казах үндэстнүүдэд зориулагдсан сургалт, семинар зохион байгуулахаар тохиролцсон. 2014 оны 4-р сард Монголын Исламын шашинтны холбооны төлөөлөгчид Казахстан улсад айлчилсан ба айлчлалын хүрээнд харилцан хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай санамж бичиг байгуулсан.

2015 оны 4-р сарын 25-нд Улаанбаатар хотод Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Монгол улсын дуурийн дуучин М.ТолхыныАбайн 170 жилийн ойд зориулагдсан тоглолт зохион байгуулагдав.

2015 оны 5-р сарын 15-нд Элчин сайдын яам Монгол улсын Шинжлэх ухааны Академийн дэргэдэх Олон улсын харилцааны хүрээлэнтэй хамтран Казахын хаанчлалын 550 жилийн ойд зориулагдсан дугуй ширээний уулзалт зохион байгуулсан. Уг арга хэмжээнд Аль-Фарабигийн нэрэмжит Казах үндэсний их сургуулийн эрдэмтэд, Монголын эрдэм шинжилгээний судлаач, багш нар оролцлоо.

2015 оны 6-р сарын 4-5-ны өдрүүдэд Дэлхийн Буддистуудын холбооны дэд ерөнхийлөгч Ч.Дамбажав тэргүүлсэн Монголын төлөөлөгчид Дэлхийн болон уламжлалт шашины тэргүүнүүдийн 5 дугаар хуралд оролцов.

2015 оны 6-р сарын 12-нд Улаанбаатар хотод Элчин сайдын яам Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын академитай хамтран Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хуулийн 20 жилийн ойн баярт зориулсан «Дугуй ширээний уулзалт» зохион байгуулав.

2015 оны 6-р сарын 30-ны өдөр Монгол улсын академич, профессор М.Шагдарсүрэнгийн монгол хэлнээ хөрвүүлсэн БНКазУ-ын Ерөнхийлөгч Н.Назарбаевын «Цаг хугацаа ба бодрол» номын танилцуулга болов.

2015 оны 11-р сарын 11-ндБНКазУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Монгол улсын Шинжлэх ухааны Академитай хамтран А.Кунанбаевын 170 жилийн ойн хүрээнд «Сургаал үг» номыг танилцуулав.

Түүнчлэн Монголын сургуулийн болон сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг Казахстан улсын Көкшетау хотын «Боровое» бүс нутагт байрладаг «Балдаурен» хүүхдийн амралт, сувилалын төвд амраах, зуны амралтаа өнгөрүүлэх ажлыг зохион байгуулж байна (2016 оны байдлаар 34 хүүхэд хамргадсан).

2016 онд Олон улсын Түрэгийн академийн (TWESCO) төлөөлөгчид «Улы дала» /Их хээр тал/ төслийн хүрээнд Монголд болсон түүхэн, археологийн экспедицэд оролцлоо.

2016 оны 12-р сарын 24-ндБНКазУ-ын Тусгаар тогтнолын 25 жилийн ойд зориулагдан гарсан «Монголын казахууд» номын нээлт болов.

2017 оны 3-р сарын 19-нд Улаанбаатар хотын Соёлын төв өргөөнд Казахстан-Монгол улс хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой болон «Наурыз»-ын баярт зориулагдсан Монголын уран бүтээлчидтэй хамтарсан концерт зохион байгуулагдав.

2017 оны 4-р сарын 13-нд Монгол улсын Шинжлэх ухааны Академийн дэргэдэх Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал Ж.Баясах тэргүүтэй төлөөлөгчид Алматы хотод айлчилж, Аль-Фарабигийн нэрэмжит Казах үндэсний их сургуультай Харилцан хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан.

Created at : 6.11.2016, 18:50, Updated at : 6.11.2016, 18:50