Эдийн засгийн хамтын ажиллагаа

Эдийн засгийн хамтын ажиллагаа

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа

БНКазУ, Монгол Улс хоорондын худалдааны эргэлт 2018 оны 1-11 саруудын дүнгээр 63,7 сая ам.доллар байсан (Казахстаны Монголд экспорт – 65,1 сая ам.доллар, импорт – 2,6 сая ам.долларт хүрсэн).

Казахстан, Монголын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны тухай засгийн газар хоорондын комисс (цаашид ЗГХК) ажилладаг. ЗГХК-ийн 7 дугаар хуралдаан 2018 оны 3-р сарын 29-нд Астана хотод зохиогдсон.

ЗГХК-ийн хуралдааны хүрээнд Казахстан болон Монгол Улс хооронд ялтан шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурсныг дурдах хэрэгтэй.

Монгол улсад экспортод гаргадаг үндсэн бүтээгдэхүүнүүд: тамхи (20,3%), ариун цэвэр, эрүүл ахуйн бүтээгдэхүүн (19,1%), угаалгын нунтаг, цэвэрлэгээний бодис (12,6%), улаан буудай, хөх тарианы гурил (7,8%), бусад хүнсний бүтээгдэхүүн болон газрын тосны бүтээгдэхүүн (4,1%) г.м.

Монгол улсаас импортоор оруулдаг үндсэн бүтээгдэхүүнүүд: ан амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, сүлжмэл хувцас эдлэлүүд, мод, модон материалууд болон целлюлоз болон цаасан бүтээгдэхүүнүүд г.м.

Сүүлийн жилүүдийн харилцан худалдааны эргэлт өссөн ч, тус үзүүлэлт нь хоер улсад байгаа боломжийг харуулж чадахгүй байна.

Худалдаа-эдийн засгийн салбарын гол албан айлчлалууд:

- 2015 оны 5-р сарын 26 өдөр БНКазУ Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Б.Сагынтаев Монгол Улсад ажлын айлчлал хийв;

- 2015 оны 6-р сарын 18-23 өдрүүдэд Монгол Улсын Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан тэргүүтэй төлөөлөгчид Казахстанд очиж, «Хоргос» олон улсын хил орчмын хамтын ажиллагааны төвийн үйл ажиллагаатай танилцав;

- 2015 оны 12 сарын 22-нд Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Монголын Хөрөнгө оруулалтын агентлаг «Invest Mongolia Agency» болон «KazNex INVEST» БНКазУ Экспорт, хөрөнгө оруулалтын агентлаг хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулагдав;

- 2016 оны 7-р сарын 14 өдөр Улаанбаатард зохион байгуулагдсан XV Ази-Европын бизнес форумд «KazNex INVEST» БНКазУ Экспорт, хөрөнгө оруулалтын агентлаг Удирдлагын Зөвлөлийн тэргүүн Б.Жангузаров оролцов;

- 2018 оны 10-р сарын 5-нд Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр хоер улсын бизнесменүүд, компаниудын төлөөлөл оролцсон бизнес-форум зохион байгуулагдав;

- 2018 оны 10-р сарын 12-нд Астана хотод Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл Хил дамнасан ус болон олон улсад хамаарах нууруудыг ашиглан хамгаалах тухай олон улсын Конвенцид оролцогч талуудын уулзалтанд оролцов;

- 2018 оны 10-р сарын 26 өдөр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Астана хотод зохион байгуулагдсан Алматийн декларацийн 40 жилийн хүрээнд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын эрүүл мэндийн тусламж үзүүлэх Зөвлөлд оролцов.

Created at : 12.02.2019, 18:50, Updated at : 12.02.2019, 18:50