Хоёр талт харилцаа

Бүгд Найрамдах Казахстан Улс болон Монгол Улс хоорондын харилцаа

Бүгд Найрамдах Казахстан Улс болон Монгол Улс хоорондын дипломат харилцаа 1992 оны 1-р сарын 22-ний өдөр тогтоогдсон.

1997 оны 5-р сард Улаанбаатар хотод Бүгд Найрамдах Казахстан Улсын дипломат төлөөлөгчийн газар нээгдсэн.

БНКазУ-ын Ерөнхийлөгчийн 2006 оны 12-р сарын 2-ны өдрийн Зарлигаар (2007 оны 1-р сарын 1-нд хүчинтэй болсон) БНКазУ-ын Монгол Улс дахь Дипломат төлөөлөгчийн газар БНКазУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон өөрчлөгдсөн.

БНКазУ-ын Ерөнхийлөгчийн 2013 оны 4-р сарын 1-ний Зарлигаар Кобландин Калыбек Ибрагимович БНКазУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон.

Монгол Улсын Элчин сайдын яам Казахстанд 1992 оны 9-р сард нээгдсэн.

2017 оны 4-р сард Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга БНКазУ-ын Ерөнхийлөгч Н.Назарбаевт Итгэмжлэх жуух бичгээ барьсан.

Улс төрийн хамтын ажиллагаа

Дээд түвшний харилцаа

1993 оны 10-р сард БНКазУ-ын Ерөнхийлөгч Н.Назарбаев Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн.

1998 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Казахстанд, 1991 онд БНКазУ-ын Ерөнхийлөгч Н.Назарбаев Монгол Улсад тус тус айлчилсан.

2007 оны 8-р сарын 14-15-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Казахстан улсад анх удаа айлчилсан бол 2008 оны 8-р сарын 6-7-ндБНКазУ-ын Ерөнхийлөгч Н.Назарбаев Монгол Улсад Төрийн айлчлал хийв.

Улс төрийн яриа хэлэлцээр хөгжихэд доорх албан ёсны айлчлалууд нөлөөлсөн:

Казахстаны талаас – Ерөнхий сайдын (1992 оны 10-р сард), Ерөнхий сайдын орлогчийн (1997 оны 7-р сард), Төрийн Нарийн бичгийн даргын (2005 оны 6-р сард), Гадаад хэргийн сайдын (2006 оны 11-р сард) айлчлалууд;

Монголын талаас – Ерөнхий сайдын (1994 оны 12-р сард), Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын (2000 оны 11-рсард), Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (2006 оны 6-р сард) болон Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комиссийн (ЭСКАТО) хуралд оролцсон Ерөнхий сайдын орлогчдын (Шадар сайд) айлчлал.

2015 оны 5-р сарын 26-ндБНКазУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Б.Сагынтаев тэргүүтэй казахстаны төлөөлөгчид Монгол Улсад айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Шадар сайд У.Хүрэлсүх нарт бараалхсан.

2015 оны 8-р сарын 29-нд Монгол Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан Астана хотод зохиогдсон ШХАБ-ын гишүүн орнуудын ерөнхий прокуроруудын хуралд оролцов.

2015 оны 5-р сарын 26-нд Казахстан, Монгол улсын гадаад бодлогын байгууллагууд хооронд БНКазУ-ын Гадаад хэргийн сайдын нэгдүгээр орлогч Р.Жошыбаевын оролцоотой улс төрийн зөвлөгөөн зохиогдсон. Үүний үр дүнд талууд Бүгд Найрамдах Казахстан Улс болон Монгол Улсын Гадаад хэргийн яамд хоорондын 2015-2016 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурсан юм.

2016 оны 7-р сарын 15-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Ази-Европын (АСЕМ) 11 дүгээр уулзалтын үеэр БНКазУ-ын Ерөнхий сайд К.Масимов Монгол Улсад ажлын айлчлал хийсэн.

2016 оны 7-р сарын 14-ний өдөр БНКазУ-ын Засгийн газрын тэргүүн Монгол Улсын, Баян-Өлгий аймагт айлчилж, орон нутгийн казах иргэдтэй уулзав (90 мянга гаруй). Энэ үеэр 2016 оны 7-р сарын 10-нд тус аймагт болсон үерийн гамшгаас хохирогчдод 200 мянга гаруй ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн.

Түүнчлэн Ази-Европын уулзалтын хүрээнд К.Масимов Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарт бараалхав.

2016 оны 11-р сарын 23-нд Улаанбаатар хотод консулын асуудлаарх 8 дугаар зөвлөлдөх уулзалт зохиогдож, үр дүнд нь талууд Протоколд гарын үсэг зурав.

Парламент хоорондын хамтын ажиллагаа

2002 оны 8-р сард БНКазУ-ынПарламентын Мажилисийн Даргын орлогч Монгол улсад, харин 2003 оны 12-р сард Монгол Улсын Их Хурлын Дарга тэргүүтэй парламентийн төлөөлөгчид Казахстан улсад тус тус айлчилж, үр дүнд нь БНКазУ-ынПарламентийн Мажилис болон Монгол Улсын Их Хурал хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурсан.

2013 оны 10-р сарын 27-29-нд Ш.Өтемисов депутат ахалсан БНКазУ-ынПарламентын төлөөлөгчид Монгол улсад айлчилсан. Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улс, Монгол Улс хоорондын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааны гэрээний 20 жилийн ойд зориулж Дугуй ширээний уулзалтад оролцов.

2014 оны 10-р сарын 18-22-ний өдрүүдэд БНКазУ-ынПарламентын Сенатын депутат М.Бактиярулы Монгол улсын Баян-Өлгий аймагт ажлын айлчлалаар очиж, аймгийн удирдлагуудтай уулзан Олон улсын сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов,

2016 оны 2-р сарын 23-24-ний өдрүүдэд Монгол Улсын Их Хурлын, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, гишүүн А.Тлейхан, Ц.Оюунбаатар, Я.Санжмятав нараас бүрдсэн «Монгол-Казахстаны» нөхөрлөлийн бүлэг Казахстан улсад албан айлчлал хийж тус улсын Сенат, Мажилисийн дэд дарга нартай, түүнчлэн «Коргас» хилийн хамтын ажиллагааны олон улсын төв», «Казатомпром» ХК, «Самурык-Казына» ХК удирдлагуудтай уулзав.

2016 оны 9-р сарын 16-нд Европийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн намрын уулзалтын хүрээнд БНКазУ-ын Парламентын Сенатийн олон улсын харилцаа, батлан хамгаалах болон аюулгүй байдлын хорооны тэргүүн И.Адырбеков тэргүүтэй казахстаны төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчиллаа. Тус арга хэмжээний хүрээнд төлөөлөгчдийн тэргүүн Монгол Улсын Их Хурлын Дарга З.Энхболд, Шадар сайд Л.Цог болон УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр нартай уулзалт хийсэн.

2016 оны 4-р сарын 21-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан «Ази-Европ»-ын парламент хоорондын 9 дүгээр уулзалтад БНКазУ-ын Парламентын Сенатийн гишүүн К.Ищанов, А.Мусаханов нар оролцов. Уулзалтын явцад төлөөлөгчид хэд хэдэн уулзалтад оролцов.

Created at : 6.11.2016, 18:50, Updated at : 6.11.2016, 18:50